ШУА-ийн тэргүүлэгчдийн ээлжит хурал өнөөдөр /2021.11.04/ боллоо.
Тус хурлаар ШУА-ийн Хүндэтгэлийн их чуулганыг зарлан
хуралдуулах тухай
хэлэлцлээ.
ШУА-иас Монгол улсад шинжлэх ухааны академи байгуулагдсны 60
жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд өнгөрсөн 5-р сарын 16-нд /БНМАУ-ын Ардын Их
Хурлын Тэргүүлэгчдийн Зарлиг 1961 оны 5 дугаар сарын 16-ны өдөр гарч БНМАУ-ын
Шинжлэх Ухааны Академийг байгуулсан байна/ “Хүндэтгэлийн их чуулган”-аа
хуралдуулахаар төлөвлөж байсан ч “Ковид-19” цар тахалтай холбогдуулан
хойшлогдоод байсан юм.
Тэргүүлэгч гишүүд
хэлэлцээд өнөөдрийн хурлаар 2021 оны арваннэгдүгээр сарын 18-ны пүрэв гаригт Хүндэтгэлийн их чуулганаа
хуралдуулахаар шийдвэрлэлээ.