Өвөрмонголын
Багшийн их сургуулиас хамтран ажилладаг их, дээд сургууль, эрдэм шинжилгээний
байгууллагуудад цар тахлын үед хэрэглэх ариутгал, хамгааллын хэрэгсэл хандивлаж
байгаа юм байна.
ШУА-ийн эрдэмтэн
судлаачдад зориулж 3000 ширхэг амны хаалт, 3000 ширхэг бээлий, 10 ширхэг халуун
хэмжигч аппарат бэлэглэснийг тус сургуулийн Гадаад харилцааны хэлтсийн дарга
Ц.Тодгэрэл өнөөдөр гардуулж өглөө.
Өвөрмонголын багшийн их сургуулийн захирал Алтансан дээрх хандивын
хамт ил захидал илгээсэн бөгөөд тэрбээр
захидалдаа “Монголын ард
түмнээс 30 мянган хонь бэлэглэж Хятадын ард түмний цар
тахалтай тэмцэх үйлсэд дэмжлэг үзүүлсэнд
талархаж, тэрхүү халуун хошуутай малын буяныг хүн бүр хүртсэн” гэдгийг онцолжээ.
ШУА-иас хариу талархал илэрхийлж
батламж гардууллаа.