Вэбсайтын цэс
Хэлний сонголт
МОНГОЛ ЭРДЭМТЭД СОРОНЗОН НАНОБӨӨМИЙГ ХАВДРЫН ЭСИЙН ЭМЧИЛГЭЭНИЙ АРГАД АШИГЛАХ ТУРШИЛТ ХИЙГЭЭД БАЙНА
МОНГОЛ ЭРДЭМТЭД СОРОНЗОН НАНОБӨӨМИЙГ ХАВДРЫН ЭСИЙН  ЭМЧИЛГЭЭНИЙ АРГАД АШИГЛАХ ТУРШИЛТ ХИЙГЭЭД БАЙНА

ШУА-иас 2020 онд хийж хэрэгжүүлсэн эрдэм шинжилгээ судалгааны ажлынхаа  голлох үр дүнг цувралаар танилцуулж байна. Энэ удаа Физик технологийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдын онцлох  судалгааны үр  дүнг  хүргэж байна.  

МОНГОЛ ЭРДЭМТЭД СОРОНЗОН НАНОБӨӨМИЙГ ХАВДРЫН ЭСИЙН  ЭМЧИЛГЭЭНИЙ АРГАД АШИГЛАХ ТУРШИЛТ ХИЙГЭЭД БАЙНА  

Соронзон шинж чанартай нано материалыг олон салбарт, тухайлбал, анагаах ухаанд хавдрын эмчилгээ, соронзон резонанс дүрслэлийн (MRI) оношлогоо, эмийн эмчилгээ, дезоксирибонуклейны хүчил (ДНХ) болон эсийн нарийвчилсан ялгах шинжилгээ зэрэгт өргөн ашигладаг. Тэр дундаа анагаахын салбарт өргөн хэрэглэгдэж байгаа нано соронзон материалын төрөлд ферритүүд болон төмрийн исэл -Fe2O3,  зарим хайлшууд багтана. Тухайлбал Fe2O3 нэгдэлд Mn2+, Cu2+, Ni2+, Co2+ зэрэг ионуудыг дангаар болон хольж нэмснээр соронзон шинж чанарыг нь өөрчилж, удирдаж болдог учир био-анагаах ухаанд, тухайлбал хавдрын эмчилгээнд өргөн хэрэглэх боломж нээгдэж байна.


ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгийн Дэвшилтэт материал судлалын лабораторид соронзон наноматериал гарган авах түүний шинж чанарыг судлах, хэрэглээнд турших судалгааны ажил явагдаж байна. Тус лабораторийн хамт олон Биологийн хүрээлэнгийн Молекул биологийн лабораторитой хамтран өөрсдийн синтезлэн гарган авсан соронзон нанобөөмийг хавдрын эсийн дулаан эмчилгээний аргад ашиглах туршилтыг хийж байна. Туршилтын явцад нанобөөмс нь хувьсах соронзон орон бүхий орчинд хавдрийн эсэнд нөлөөлж, ургалтыг удаашруулж байгаа сонирхолтой үр дүнг эхний байдлаар гарган аваад байна.

                                                     Нанобөөмөөр үйлчлүүлсэн хавдрын эс /Hela/  (20x)


  


Бусад мэдээлэл