Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ГЕОЛОГИЙН САЛБАРЫН СЭТГҮҮЛ MONGOLIAJOL-Д НЭГДЛЭЭ
ГЕОЛОГИЙН САЛБАРЫН СЭТГҮҮЛ MONGOLIAJOL-Д НЭГДЛЭЭ

Монгол Улсын Шинжлэх ухааны Академи нь олон улсын INASP байгууллагын дэмжлэгтэйгээр Монголын эрдэм шинжилгээний сэтгүүлүүдийн онлайн – Mongolia Journals Online - (MongoliaJOL) платформыг хөгжүүлэх төслийг 2011 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа билээ. Монголын эрдэм шинжилгээний сэтгүүлүүдийн цахим системийг(платформ) хөгжүүлэх, сэтгүүлүүдийг дэлхийн түвшинд хүлээн зөвшөөрүүлэх, сэтгүүлийн редакцийн багийг чадавхижуулах, тэдгээр хэвлэгдэж буй судлаач нарын бүтээлийг олон улсын түвшинд хүргэх, сурталчилахад үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна.

Одоогоор MongoliaJOL-д бүртгэлтэй бүх сэтгүүлүүд Google Scholar болон Dimensions зэрэг эрдэм шинжилгээний төрөлжсөн хайлтийн системүүдэд индекслэгдсэн бөгөөд чанар үйл ажиллагааг сайжруулахаар олон улсын  Journal Publishing Practices and Standards (JPPS)-р үнэлгээг тогтмол хийлгэж байна. Мөн Directory of Open Access Journals(DOAJ)-д 2 сэтгүүлийг бүртгүүлээд байгаа бол “Mongolian Journal of Chemistry” сэтгүүл нь дээрхи бүх системүүдээс гадна EBSCO Discovery, CAS Database-үүдэд тус бүрт бүртгэгдээд байна.

2018 онд тус платформд нэгдэн орох хүсэлтийг Монголын эрдэм шинжилгээний байгууллагуудын зургаан сэтгүүлийн редакциас ирүүлснээс ШУТИС-ийн “Mongolian Geoscientist эрдэм шинжилгээний сэтгүүл MongoliaJOL-ийн үндсэн шаардлагыг хангаж нэгдэхээр болж байна.


Бусад мэдээлэл