Вэбсайтын цэс
Хэлний сонголт
2018 ОНЫ “ШИЛДЭГ ЗАЛУУ СУДЛААЧ”-ААР Ч.АЛТАННАР, Д.ГАНТУЛГА НАР ТОДОРЧЭЭ
  2018 ОНЫ “ШИЛДЭГ ЗАЛУУ СУДЛААЧ”-ААР Ч.АЛТАННАР, Д.ГАНТУЛГА НАР ТОДОРЧЭЭ

БСШУСЯ болон ШУА, ШУТС хамтран шинжлэх ухааны ажилтны өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ.  Энэ үеэр эрдэмтэд, судлаачид тухайн жилдээ ямар амжилт бүтээлтэй ажилласнаа дүгнэн хэлэлцэж салбарынхаа шилдэгүүдийг тодруулдаг уламжлалтай.   

2018 оны Шинжлэх ухааны шилдэг бүтээлийн тэргүүн байрын эзнээр  “Нүүрсний хими ба технологи” бүтээлээр ШУА-ын харьяа Химийн технологийн хүрээлэнгийн доктор /ScD/ Б.Авид, дэд байрт “Баргын түүх угсаатны зүй” бүтээлээр ШУА-ын харьяа Түүх архелогийн хүрээлэнгийн доктор/PhD/, профессор Г.Мягмарсамбуу мөн “Оновчлолын эдийн засаг ба тоглоомын онол дахь хэрэглээ” бүтээлээр МУИС-ийн доктор /ScD/ Р.Энхбат ахлагчтай баг шалгарлаа.    Шинжлэх ухааны академи болон Дэлхийн хөгжиж буй орнуудын шинжлэх ухааны академийн 2018 оны “Шилдэг залуу судлаач”-ийн шагналаар МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш Монгол Улсын Төрийн шагналт, доктор /PhD/ профессор Ч. Алтаннар, болон Шинжлэх ухааны Академийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан  доктор /PhD/ Д.Гантулга нар тус тус тодорсон юм.   

 

 


Бусад мэдээлэл