Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“АХИСАН ТҮВШНИЙ СУДАЛГААНЫ ҮР ДҮН-2018” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЖ БАЙНА
“АХИСАН ТҮВШНИЙ  СУДАЛГААНЫ ҮР ДҮН-2018” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЖ БАЙНА

Энэхүү эрдэм шинжилгээний хурал нь 3 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа юм. БСШУС-ын сайдын нэрэмжит докторын дараах судалгааны тэтгэлэгийн хүрээнд хийгдсэн судалгааныхаа ажлын шинэлэг үр дүнг энэ үеэр танилцуулдаг уламжлалтай. Тодруулбал тэтгэлэг хүртээд 3-аас дээш жил болсон судлаачид судалгааны үр дүнгээ тайлагнаж байгаа учраас гарт баригдаж, нүдэнд үзэгдэх ажлууд яригддаг.   

Өнөө жилийн хувьд 20 орчим илтгэл тавигдах хэлэлцүүлэгдэж байна. Жишээ нь “Бог малын сохор догол өвчнөөс сэргийлэх рентген туяагаар идэвхжүүлсэн вакцин”, “Судасны эндотель эсийн үйл ажиллагааг үнэлж, титэм судасны хатуурлаас үүдэлтэй хүндрэлээс сэргийлэх шинэ биомаркерийг оношлогоонд нэвтрүүлэх нь”, “Нас барсан болон гэмтэл үүссэн хугацааг шүүх эмнэлгийн шинжилгээний аргаар тогтоох асуудал”, ” Чихрийн шижин өвчтэй  хүнд тохирсон гутал үйлдвэрлэлтэд шаардлагатай хөлийн өвчлөл ба морфологийн судалгаа”,  “Автозамын гадаргуу дээр үүсдэг эвдрэл, гэмтлийг урьдчилан сэргийлж, оношлох”, “Шар сүүний уураг үйлдвэрлэх технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх” гэсэн сонирхолтой илтгэл тавигдаж байна.  Эдгээрээс зарим нэгийг нь онцлоход “Армоно” корпорацийн судалгааны хүрээнд хийгдсэн бүх төрлийн гутланд хэрлэж болох улавчны ач холбогдлыг хуралд оролцогчид сонирхож байлаа. Энэхүү улавч нь хөл холголт, эвэршилт,  тавхайн буруу гишгэлт, чихрийн шижин өвчны улмаас хөлны шархлаа үүссэн зэрэг хөлөндөө янз бүрийн асуудалтай  бүхий л хүмүүс хэрэглэх боломжтой бөгөөд энэ сарын 21-22-нд болох Шинжлэх ухаан, инновацийн үзэсгэлэн худалдааны үеэр олон нийтэд танилцуулах юм байна.  

Докторын дараах судалгааны тэтгэлэг нь залуу эрдэмтдийн судалгааны ажлын чанарыг дээшлүүлэх, олон улсын түвшинд хүрсэн судалгааны ажлыг эхлүүлэх, оюуны өмчөөр баталгаажсан шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгоход чиглэгддэг чухал ач холбогдолтой юм.  


Бусад мэдээлэл
Эмгэнэл
10 өдрийн өмнө