Вэбсайтын цэс
Хэлний сонголт
МОНГОЛ ЯПОНЫ ЭРДЭМТЭД ХАМТРАН АЖИЛЛАНА
МОНГОЛ ЯПОНЫ ЭРДЭМТЭД ХАМТРАН АЖИЛЛАНА

Япон улсын Тоттори их сургуулийн дэргэдэх Олон улсын хуурай газрын судалгаа боловсруулалтын төвөөс санаачлан зохион байгуулсан “Монгол орон дахь Хүрээлэн буй орчин ба хүн амын амьдралын хэв маягийн өөрчлөлт” олон улсын хуралд ШУА-ийн  төлөөлөл оролцоод ирлээ.  Тус хурлын үеэр ШУА-ийн ГХХАХ-ийн ахлах мэргэжилтэн доктор Б.Сувданцэцэг “ШУА-ийн гадаад хамтын ажиллагаа ба түүний япон улстай хийх өргөжүүлсэн харилцаа” сэдвээр,  ШУА-ийн ГГХ-ийн Нийгэм эдийн засгийн газарзүйн салбарын эрхлэгч доктор М.Алтанбагана “Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030, түүнийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудал ба зудын нийгэм эдийн засагт үзүүлж буй нөлөөлөл” сэдвээр, ШУА-ийн ГГХ-ийн Цөлжилтийн судалгааны салбарын Доктор Н.Мандах “Монгол улсын газрын доройтол түүнийг буруулахад хэрэгжүүлж буй арга хэмжээ” сэдвээр тус тус илтгэл тавьсан байна. Мөн доктор М.Алтанбагана,  Б.Сувданцэцэг нар “Экологийн эмзэг байдлын үнэлгээнд тулгуурлан хөгжлийн бодлого, төлөвлөгөөг боловсруулах нь” сэдвээр хамтарсан илтгэл тавьж хэлэлцүүлжээ.

Тус хурлын түлхүүр илтгэгчээр Олон улсын Монгол судлалын холбооны Ерөнхийлөгч, Үндэсний хүмүүнлэгийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал профессор Юуки Конагаяа уригдан ирж  “Монгол улсын байгаль орчны болон ард түмний амьдралын өөрчлөлт” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн нь хурлын ач холбогдлыг  өндөрт өргөсөн гэдгийг хуралд оролцогчид онцолж байна. Тэрбээр илтгэлээрээ дамжуулан  Монгол улсын байгаль орчин, нийгэм хүмүүнлэгийн чиглэлээр оролцогчдод тодорхой мэдээлэл чиглэл өгчээ. Мөн хуралд оролцож илтгэл хэлэлцүүлэгчдийн 70 орчим хувь нь Монгол улсын тулгамдаж буй байгаль орчин, нийгэм-эдийн засгийн асудлаар илтгэл хэлэлцүүлсэн байна.   

Монголын багаас Тоттори их сургуулийн багш судлаач нартай хамтарсан судалгааны төсөл хэрэгжүүлэх саналыг тавьсны үндсэн дээр тус сургуулийн  профессоруудтай  хамтран  Японы Шинжлэх ухааныг дэмжих нийгэмлэгийн (JSPS) судалгааны төсөлд төслийн санал боловсруулж хүргүүлэхээр тохиролцжээ.   

 Тоттори их сургуулийн хуурай газрын судалгааны төв нь дэлхийн хуурай газрын судалгааны томоохон төв бөгөөд япон улсын “Joint Usage Research Center” буюу хамтран ашиглах судалгааны төв юм.   Одоогоор тус төв дээр Монгол улстай хамтарсан судалгааны 1 төсөл хэрэгжиж байна. Цаашид   тус байгууллагын судалгааны дэвшилтэд тоног төхөөрөмж, аргазүй туршлага, хүний нөөцийн чадамжид тулгуурлан Монгол орны тулгамдсан асуудал болох Цөлжилт, түүний явцыг тодорхойлох, Ган, хуурайшилд тэсвэртэй ургамал, үр будааны сортыг бий болгох, Хөрсний ус, салхины элэгдэл тооцоолох бууруулах арга механизм, Газар тариалангийн услалтын систем, Ус цэвэршүүлэх, ашиглах технологи, Уур амьсгалын өөрчлөлтийн нийгэм эдийн засгийн систем, тогтолцоонд үзүүлэх нөлөөлөл түүнийг бууруулах арга механизм зэрэг  чиглэлүүдээр хамтарсан судалгааг хийх боломжтой юм байна


Бусад мэдээлэл