Монгол улсын Шинжлэх ухааны ажилтны өдрийг 16
дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрэээнд зохион байгуулагдаж буй “ШУА-ийн Ерөнхийлөгчийн нэрэмжит биеийн тамир, спортын 4 төрөлт"
тэмцээн 2017 оны 10 дугаар сарын 26-наас 11 сарын 19-ний өдрүүдэд явагдаж байна.
4 төрөлт тэмцээний Шатрын төрөл “Хос Мастер” шатрын
клубын байранд 2017 оны 10 дугаар 26-ны Пүрэв гарагт амжилттай явагдаж өндөрлөлөө. Шатрын
тэмцээний төрөлд Физик, технологийн хүрээлэн, Хими, химийн технологийн
хүрээлэн, Одон орон, геофизикийн хүрээлэн, Ерөнхий болон сорилын биологийн
хүрээлэн, Газарзүй, геоэкологийн хүрээлэн, Палеонтологи, геологийн хүрээлэн,
Хэл зохиолын хүрээлэн, Түүх, археологийн хүрээлэн, Олон улсын харилцааны
хүрээлэн, Философийн хүрээлэн, Анагаах ухааны хүрээлэн, Нийгмийн эрүүл мэндийн
үндэсний төв, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, Мал эмнэлгийн хүрээлэн,
Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн, Ургамал, газар тариалангийн
эрдэм шинжилгээний хүрээлэн болон Хөнгөн үйлдвэр, судалгаа хөгжлийн хүрээлэн
зэрэг 16 байгууллагаас эрэгтэй 16 баг, эмэгтэй 15 багийн тамирчид өрсөлдлөө.
Шатрын тэмцээний эрэгтэй багийн төрөлд 6 оноогоор Одон орон, геофизикийн
хүрээлэн алтан медалийн, 5.5 оноогоор Анагаах ухааны хүрээлэн мөнгөн медалийн,
5.5 оноогоор Физик технологийн хүрээлэн хүрэл медалийн, 4 оноогоор Олон улсын
харилцааны хүрээлэн тусгай байрын болзол хангасан бол эмэгтэй төрөлд 6.5
оноогоор Физик технологийн хүрээлэн алтан медалийн, 5.5 оноогоор Одон орон,
геофизикийн хүрээлэн мөнгөн медалийн, 5 оноогоор Палеонтологи, геологийн
хүрээлэн хүрэл медалийн, 4.5 оноогоор Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн
тусгай байрны болзол хангасан байна.
Шатрын тэмцээний ганцаарчилсан
төрөлд эрэгтэй 19, эмэгтэй 11 тамирчид өрсөлдсөнөөс эрэгтэйчүүдээс Түүх,
археологийн хүрээлэнгийн Цэгмид 6.5 оноогоор алтан медаль, Физик технологийн
хүрээлэнгийн Тулгаа 5.5 оноогоор мөнгөн медаль, Хими, химийн технологийн
хүрээлэнгийн Уламбаяр 5.0 оноогоор хүрэл медаль, Одон орон, геофизикийн
хүрээлэн Т.Насан-Очир 4.5 оноогоор тусгай байр эзэлсэн бол эмэгтэй төрөлд
Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн Маньдарь 4.5 оноогоор алтан
медаль, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Хоролмоо 4.5 оноогоор
мөнгөн медаль, Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Амарбаясгалан 3.0 оноогоор
хүрэл медаль, Шинжлэх ухаан, технологийн сангийн Ш.Тэгшжаргал 3.0 оноогоор тусгай
байр эзэлсэн байна.
Ширээний теннисний тэмцээнийг
“Оч” ширээний теннисний клубын байранд 2017 оны 11 сарын 2-ны пүрэв гарагт
зохион байгуулагдаж өндөрлөлөө. Ширээнгий теннисний тэмцээнд Шинжлэх ухааны
Академийн Тэргүүлэгчдийн газар, Шинжлэх ухаан, технологийн сан, Физик,
технологийн хүрээлэн, Хими, химийн технологийн хүрээлэн, Одон орон, геофизикийн
хүрээлэн, Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн, Газарзүй, геоэкологийн
хүрээлэн, Палеонтологи, геологийн хүрээлэн, Хэл зохиолын хүрээлэн, Түүх,
археологийн хүрээлэн, Олон улсын харилцааны хүрээлэн, Философийн хүрээлэн,
Анагаах ухааны хүрээлэн, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Мал аж ахуйн
эрдэм шинжилгээний хүрээлэн, Мал эмнэлгийн хүрээлэн, Ургамал хамгааллын эрдэм
шинжилгээний хүрээлэн, Ургамал, газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэн
болон Хөнгөн үйлдвэр, судалгаа хөгжлийн хүрээлэн зэрэг 18 байгууллагын эрэгтэй
17 баг, эмэгтэй 16 багийн тамирчид оролцлоо. Ширээний теннисний тэмцээний
эрэгтэй багийн төрөлд Одон орон, геофизикийн хүрээлэн алтан медаль, Ургамал,
газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэн мөнгөн медаль, Физик технологийн
хүрээлэн хүрэл медаль, Палеонтологи, геологийн хүрээлэн тусгай байр эзэлсэн бол
эмэгтэй багийн төрөлд Одон орон, геофизикийн хүрээлэн алтан медаль, Физик
технологийн хүрээлэн мөнгөн медаль, Газарзүй, геоэкологийн хүрээлэн хүрэл
медаль, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн тусгай байрыг тус тус хүртсэн
байна.
Ширээний теннисний
ганцаарчилсан төрөлд 12 байгууллагын 20 эрэгтэй, 19 эмэгтэй тамирчид
өрсөлдснөөс эрэгтэй ганцаарчилсан төрөлд Ургамал, газар тариалангийн эрдэм
шинжилгээний хүрээлэнгийн Ганзориг алтан медаль, Физик технологийн хүрээлэнгийн
Бат-Эрдэнэ мөнгөн медаль, Палеонтологи, геологийн хүрээлэнгийн Батсүх хүрэл
медаль, Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Мөнгөншагай тусгай байрыг эзэлсэн
бол эмэгтэй ганцаарчилсан төрөлд Одон
орон, геофизикийн хүрээлэнгийн Г.Болор-Эрдэнэ алтан медаль, Шинжлэх ухааны
Академийн Тэргүүлэгчдийн газрын Х.Гантуяа мөнгөн медаль, Физик технологийн
хүрээлэнгийн Г.Даваадулам хүрэл медаль, Одон орон, геофизикийн хүрээлэнгийн
Мөнхсайхан тусгай байр эзэлсэн амжилтуудтай явагдаж байна.
Эхний 2 төрлийн тэмцээний
байдлаар бага онооны системээр 5 оноогоор Одон орон, геофизикийн хүрээлэн
тэргүүлж байгаа бол 9 оноогоор Физик технологийн хүрээлэн, 21 оноогоор Шинжлэх
ухаан, технологийн сан, Олон улсын харилцааны хүрээлэнгийн хамтарсан багууд явж
байна.
№ |
Багууд |
Шатар |
Ширээний теннис |
Нийлбэр оноо |
Байр |
||
эрэгтэй |
эмэгтэй |
эрэгтэй |
эмэгтэй |
||||
1 |
Шинжлэх ухааны Академи -
Философийн хүрээлэн |
17 |
17 |
16 |
13 |
63 |
|
2 |
Шинжлэх ухаан технологийн сан -
Олон улсын харилцааны хүрээлэн |
4 |
7 |
5 |
5 |
21 |
III |
3 |
Физик технологийн хүрээлэн |
3 |
1 |
3 |
2 |
9 |
II |
4 |
Хими, химийн технологийн
хүрээлэн |
10 |
14 |
5 |
9 |
38 |
|
5 |
Одон орон, геофизикийн хүрээлэн
|
1 |
2 |
1 |
1 |
5 |
I |
6 |
Ерөнхий болон сорилын биологийн
хүрээлэн |
16 |
4 |
13 |
5 |
38 |
|
7 |
Газарзүй геоэкологийн хүрээлэн |
7 |
5 |
9 |
3 |
24 |
IY |
8 |
Палеонтологи, геологийн
хүрээлэн |
5 |
3 |
4 |
13 |
25 |
|
9 |
Хэл зохиолын хүрээлэн |
8 |
12 |
13 |
13 |
46 |
|
10 |
Түүх, археологийн хүрээлэн |
6 |
17 |
13 |
16 |
52 |
|
11 |
Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний
хүрээлэн |
15 |
6 |
13 |
9 |
43 |
|
12 |
Ургамал, газар тариалангийн
хүрээлэн |
11 |
8 |
2 |
5 |
26 |
|
13 |
Мал аж ахуйн эрдэм шинжилгээний
хүрээлэн |
12 |
11 |
9 |
4 |
36 |
|
14 |
Мал эмнэлгийн хүрээлэн |
14 |
13 |
5 |
5 |
37 |
|
15 |
Анагаах ухааны хүрээлэн |
2 |
10 |
9 |
9 |
30 |
|
16 |
Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн |
9 |
15 |
9 |
13 |
46 |
|
17 |
Хөнгөн үйлдвэр, судалгаа
хөгжлийн хүрээлэн |
13 |
9 |
5 |
9 |
36 |
|
Волейболын тэмцээн 2017 оны 11 сарын 11, 12-ны өдөр, сагсан бөмбөгийн
тэмцээн 11 сарын 18, 19-ний өдөр Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийн хичээлийн
2-р байрны биеийн тамир спортын зааланд үргэлжлэх болно.
Тэмцээн зохион байгуулах комисс