“Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг тохиолдуулан Хими, химийн технологийн хүрээлэнгийн захиргаа, Үйлчдвэрчний хороо, “Хими” клуб хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг спортын тэмцээн 10 дугаар сарын 17-ны өдөр боллоо.
Тэмцээн нь ХХТХ-ийн лабораториудын ажилтнуудын дунд явагдсан бөгөөд шатар, теннис, сагсан бөмбөг, гар бөмбөг гэсэн 4 төрлөөр зохион байгуулагдлаа.
Уг тэмцээнд нийт 11 баг өрсөлдсөнөөс нийлбэр оноогоор “Материал судлал технологийн лаборатори” тэргүүлж шилжин явах цом, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнагдав. Тэмцээнийг зохион байгуулсан “Хими” клуб болон тэмцээнд идэвхитэй оролцсон нийт хамт олонд баяр хүргэж, эрдэм шинжилгээний ажлын болон спортын өндөр амжилт хүсье.
ШУА
Хими, химийн технологийн хүрээлэн