Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ХҮНДЭТГЭЛИЙН ЛЕКЦ БОЛЛОО
ХҮНДЭТГЭЛИЙН ЛЕКЦ БОЛЛОО

Геронтологийн үндэсний төв, АШУҮИС-ийн Төгсөгчдийн холбоо хамтран “Эрдэмтдийн хүндэтгэлийн лекц”-ийг 10 дугаар сарын 7-ны өдөр АШУҮИС-ийн хурлын танхимд зохион байгууллаа.

Лекцээр академич, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн С.Нарангэрэл “Ёс суртахуун ба хуулийн амин сүнс болох нь” сэдвээр, академич, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, Эрүүлийг хамгаалахын гавъяат ажилтан П.Нямдаваа “Судалгаа шинжилгээний ажилд тохиолдох бэрхшээлийг даван туулах оюуны хүч” сэдвээр тус тус лекц уншив. Тус лекцэд эрдэмтэн судлаачид, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд болон оюутан залуус оролцлоо.



Бусад мэдээлэл