ШУА-ийн Философийн хүрээлэн, Монгол Улсын Их Сургуулийн Философи шашин судлалын тэнхим, “Эмнести Интернэшнл” олон улсын байгууллага хамтран 6 дахь жилдээ философийн хичээл судалж буй нийт оюутан залуучуудын дунд Философийн олимпиадыг 5 дугаар сарын 11-ний өдөр амжилттай зохион байгууллаа.
Тус
олимпиадад МУИС, МУБИС, СУИС, СЭЗДС, Тэнгэр дээд сургууль, БХИС, АШУҮИС-ийн нийт
8 баг оролцов.
Энэхүү олимпиад нь хүний эрхийн асуудлыг философийн үүднээс эргэцүүлэн тунгаах, хангалттай үндэслэл дэвшүүлэх, илтгэх, дүгнэлт гаргах чадварыг нэмэгдүүлэх, жам ёсны эрхийн асуудал, уламжлалт болон орчин үеийн нийгэм дэх соёлын ялгаа, улс төр, эдийн засгийн бодлого нь шийдвэр хүний эрхтэй хэрхэн огтлолцож буйг анзаарч, хүний эрхийн мэдрэмжтэй асуудал дэвшүүлэх, бие даан шийдвэр гаргаж сургах зорилготой юм.
Олимпиадын нийт дүнгээр Тэргүүн байранд СЭЗДС-ийн “Platinum” баг, Дэд байранд МУИС-ийн “Паралель” баг тус тус шалгарсан бол “Уран илтгэгч”-ээр МУИС-ийн “Foolsophist” багийн ахлагч М.Дөлгөөнбаяр, “Мэргэн санаа дэвшүүлэгч”-ээр МУИС-ийн “Паралель” багийн ахлагч О.Борхүү нар тодорчээ.
Энэхүү олимпиад нь философийг түгээн дэлгэрүүлэх, оюутан залуус хүний эрхийн асуудалд нухацтай хандаж сурахад нөлөөлөх чухал ач холбогдолтой юм.