Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ШУА-ИАС НИЙСЛЭЛЧҮҮДЭД БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ
ШУА-ИАС НИЙСЛЭЛЧҮҮДЭД БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 375 жилийн ой энэ жил тохиож байна. Монгол улсын гал голомт, нэрийн хуудас, үүд хаалга болсон нийслэл хот үүссэн түүх нь 16 дугаар зуунаас улбаатай бөгөөд 1639 онд Чингис хааны алтан ураг, Түшээт хан Гомбодорж төрийн голомтыг шилжүүлэн Их, Бага Монгол уул болон Монгол элсээр хүрээлэгдсэн Ширээ цагаан нуурын хөвөөнд таван настай хүү Занабазарыгаа Халхын Өндөр гэгээн, Анхдугаар Богд Живзундамба хутагтаар өргөмжилж тусгайлан Шар бүсийн хотыг байгуулснаар одоогийн Улаанбаатар хотын эхлэл тавигдсан түүхтэй.

 Тус ойн баярыг тохиолдуулан Монгол улсын Шинжлэх ухааны Академиас Нийслэлийн Засаг Даргын Тамгын газарт ойн баярын мэндчилгээ дэвшүүлж, 1800-аад онд Хан уулын ард Өргөө хот төвхнөн тогтож буй ховор уран зургийг 10 дугаар сарын 30-ны өдөр нийслэлийн удирдлагуудад бэлэг болгон гардуулж өглөө.

Энэхүү зураг нь ОХУ-ын Санкт-Петербург хотын Эрмитаж улсын музейн хөмрөгт хадгалагдан үлдсэн байдаг бөгөөд Оросын аялагч Ж.Рехманн 1805-1806 оны хооронд Өргөө хотоор дамжин Бээжинд аялахдаа зурсан аж.



Бусад мэдээлэл