Вэбсайтын цэс
Хэлний сонголт
МОНГОЛ, ХЯТАДЫН ЭРДЭМТЭД ХАМТРАН АЖИЛЛАНА
МОНГОЛ, ХЯТАДЫН ЭРДЭМТЭД ХАМТРАН АЖИЛЛАНА

Монгол улсын Шинжлэх ухааны Академи, Өвөр Монголын Их сургууль болон Өвөр Монголын Багшийн Их сургуультай эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг хөгжүүлэх, хамтарсан судалгаа, төсөл хэрэгжүүлэх зорилгоор Хамтын ажиллагааны хэлэлцээрийг 10 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотноо байгууллаа.

Хэлэлцээрт Монгол улсын ШУА-ийн Дэд ерөнхийлөгч Т.Дорж, Өвөр Монголын Их сургуулийн Ерөнхийлөгч ноён Чөн Гуо Чинг, Өвөр Монголын Багшийн Их сургуулийн Ерөнхийлөгч ноён Юүн Гуо Хонг нар гарын үсэг зурав.

Монгол Улсын Шинжлэх ухааны Академи, Өвөр Монголын Багшийн Их сургуультай байгуулсан хэлэлцээрийн хүрээнд угсаатны судлал, зан үйл, соёлын хээрийн шинжилгээ ба судлал, “Монгол судлалын нэвтэрхий толь, зан үйл”-ийг крилл үсэгт хөрвүүлэн хэвлүүлэх, монголчуудын аж ахуйн судлал, уламжлалт нүүдлийн мал аж ахуйн шилжилтийг судлах зэрэг олон чиглэлээр хамтран ажиллах юм.

Харин Өвөр монголын их сургуультай соёл, угсаатан судлал, хэл шинжлэл, соёл, хэл зохиолын өвийн судлал, эртний, дундад зууны, орчин цагийн түүхийн судлал, тод, уйгур бичиг судлал болон тэдгээрийн эх бичиг судлалын салбарт хамтарсан судалгаа шинжилгээний ажлыг явуулна.

 Улмаар хоёр тал судалгааны үр дүнгүүдээр Хэл шинжлэлийн компьютер лаборатори байгуулахаар төлөвлөж байна.


 



Бусад мэдээлэл