Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн
Хүрэлсүх Тулгар төрийн 2233, Их Монгол Улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх
чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн
ойг тохиолдуулан зарлиг гаргаж, нэр бүхий эрдэмтдэд төрийн дээд цол, одон,
медаль хүртээлээ.
“Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн”
цолоор Чингис Хаан Үндэсний Музейн захирал, академич Сампилдондовын Чулуун, ШУА-ийн
Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн ахмад эрдэмтэн, шинжлэх ухааны доктор,
профессор Гэндэний Очирбат нар, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор Уламжлалт
анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн захирал, академич Чимэдцэрэнгийн
Чимэдрагчаа, “Алтан гадас” одонгоор ШУА-ийн дэд ерөнхийлөгч, түүхийн шинжлэх
ухааны доктор Цэгмидийн Цэрэндорж нарыг тус тус шагналаа.
Төрийн их баяр наадмын босгонд эрдэм мэдлэг, оюун билиг, хүч хөдөлмөрөө өндрөөр үнэлүүлэн төрийн их дээд цол, одон, медалиар энгэрээ мялаалгасан эрхэм Та бүхэндээ эрдэм судлалын их амжилтыг хүсэж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье.