Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ФТХ ШИЛЭН ХӨӨС ҮЙЛДВЭРЛЭН ЗАГВАРЫН БАЙШИН БАРЬЖ БАЙНА
ФТХ ШИЛЭН ХӨӨС ҮЙЛДВЭРЛЭН ЗАГВАРЫН БАЙШИН БАРЬЖ БАЙНА

ШУА-ийн ФТХ-ийн эрдэмтэн, судлаачид өөрсдийн туршилт, судалгааны үр дүнд гаргаж авсан "Шилэн хөөс"-өөр загварын байшин барьж байна. 6x4 харьцаатай энэхүү байшин нь 1800 ширхэг хаягдал шил/архины/-ээр барьсан. Хаягдал шилийг ашиглан элстэй хольж боловсруулсан энэхүү шилэн хөөс нь дулаан алдагдалгүй учраас өвөл дулаан, зун сэрүүн байх юм. Цаашдаа монголд ийм үйлдвэр барихад 7 тэрбум төгрөг шаардлагатай бөгөөд тус үйлдвэрийн хүчин чадал нь жилдээ 20,000 мерткуб шилэн хөөс үйлдвэрлэх боломжтой гэсэн судалгааг ФТХ-ийн хамт олон хийгээд байгаа юм байна.


Бусад мэдээлэл