Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“ЛИТИЙН ИОНЫ ДАХИН ЦЭНЭГЛЭГДДЭГ ТОВЧИН БАТЕРЕЙ” БҮТЭЭЛ ДЭД БАЙРТ ШАЛГАРЛАА
 “ЛИТИЙН ИОНЫ ДАХИН ЦЭНЭГЛЭГДДЭГ ТОВЧИН БАТЕРЕЙ” БҮТЭЭЛ ДЭД БАЙРТ ШАЛГАРЛАА

Шинжлэх ухааны ажилтны өдрийн хүрээнд зохион байгуулагдсан  "Шинжлэх ухаан, тeхнологи, инноваци 2018" үзэсгэлэнгийн үеэр оны  шилдгүүдээ тодруулан зарласан. 

“Шинжлэх ухаан мэдлэгийн үйлдвэрлэл”  уриатайгаар өрнөсөн энэ удаагийн үзэсгэлэнд төрийн болон хувийн хэвшлийн эрдэм шинжилгээний 35 байгууллагаас гадна их дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн дэргэдэх 25 гарааны компани, хувийн хэвшлийн 29, гадаадтай хамтарсан 18 төслийн удирдагч, Ай си ти групп ХХК, “Шинжлэх ухаанч хүүхэд” төрүүлэх төрийн бодлогыг дэмжигч “Дүүдүү” зэрэг 120 байгууллага, 1500 гаруй нэр төрлийн инновацийн бүтээгдэхүүнээр оролцлоо.

Тус үзэсгэлэнд Физик, Технологийн хүрээлэнгийн онцлох 3 бүтээл болох доктор М.Ганзориг удирдагчтай судалгааны баг "Усан халаалтын зуухны автомат хяналт удирдлагын систем" доктор Э.Бөхцоож удирдагчтай судалгааны баг "Ахуйн цахилгаан халаагуур" доктор Г.Сэвжидсүрэн удирдагчтай судалгааны хамт олон "Литийн ионы дахин цэнэглэгддэг товчин батарей" бүтээлээр оролцлоо. Эдгээрээс доктор Г.Сэвжидсүрэнгээр удирдуулсан судалгааны баг  “Литийн ионы дахин цэнэглэгддэг товчин батарей” бүтээлээрээ  шилдэг бүтээлийн дэд байрын шагнал хүртлээ.


Бусад мэдээлэл