Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“ЭРДЭМТДИЙН ҮГ” ЦУВРАЛ ЛЕКЦ БОЛЛОО
“ЭРДЭМТДИЙН ҮГ” ЦУВРАЛ ЛЕКЦ БОЛЛОО

Шинжлэх ухааныг түгээн дэлгэрүүлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх, эрдэмтдийн оюуны бүтээлийг сурталчлах ажлыг зохион байгуулах зорилгоор БСШУЯ, ШУА хамтран “Эрдэмтдийн үг” цуврал лекцийг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байгаа билээ. Энэ тавдугаар сард нийт 4 удаагийн лекцийг зохион байгуулж олон нийтийг хамруулсан байна.

Монгол Улсын Ардын багш, академич Ч.Авдай “Судалгаа шинжилгээний ажилд туршилт төлөвлөлтийн математик аргыг хэрэглэх нь” сэдвээр 5 дугаар сарын 12, ХБНГУ-ын Хүрээлэн буй орчны судалгааны төвийн салбарын дарга, доктор, профессор Д.Борхардт “XXI зууны усны аюулгүй байдалд чиглэсэн шилжилт, өөрчлөлт” сэдвээр 5 дугаар сарын 15, ШУА-ийн Газар зүй, гео-экологийн хүрээлэнгийн ЭШТА, салбарын эрхлэгч, академич Д.Амарсайхан “Орчин үеийн зайнаас тандан судалгааны хөгжил” сэдвээр 5 дугаар сарын 26,  ШУА-ийн Газар зүй, гео-экологийн хүрээлэнгийн захирал, доктор Д.Баттогтох “Аж үйлдвэрийн салбар дахь шинжлэх ухааны оролцоо” сэдвээр 5 дугаар сарын 31-ний өдөр тус тус лекц уншлаа. Дараагийн лекцүүд ирэх 9 дүгээр сараас эхлэх юм.


 




 



Бусад мэдээлэл