Төв аймгийн ЗДТГ-аас сумдын Засаг даргын орлогч дарга нарын нэгдсэн сургалт семинарыг 2 дугаар сарын 27-ны өдөр зохион байгууллаа. Уг нэгдсэн сургалтад урилгаар ШУА-ийн Инноваци хариуцсан мэргэжилтэн Г.Алтангэрэл, Түүхийн хүрээлэнгийн захирал С.Чулуун, Технологийн Инкубаторын захирал Ч.Батсүх, менежер Б.Рэнцэндорж, Инноваци, маркетингийн мэргэжилтэн З.Отгон, Хими, хими технологийн хүрээнгийн Органик химийн лабораторийн эрхлэгч М.Туяа, Хулан, Физик технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Сүхболд нарын бүрэлдэхүүнтэй эрдэмтийн төлөөлөл оролцов.
Семинарын үеэр Технологийн Инкубаторын захирал Ч.Батсүх “Шинжлэх ухаан үйлдвэрлэл-Инноваци” сэдвээр илтгэл хэлэлцүүлэн, эрдэмтдийн үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд бэлэн болсон технологиуд болон бүтээгдэхүүний талаар танилцуулга хийв. Энэ үеэр сумдын төлөөлөл түүх соёл, аялал жуулчлал, мал аж ахуй, газар тариаланг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах чиглэлээр болон сумдынхаа хөгжлийн төлөвлөгөө, хөтөлбөрөө боловсруулахад эрдэмтэн судлаачдыг хамтран ажиллахыг санал болгосон юм.
Уулзалтын дараа Төв аймгийн Засаг дарга Д.Баярбат, Засаг даргын орлогч дарга н.Мөнхбаатар нар ШУА-ийн эрдэмтийг төлөөллийг хүлээн авч уулзан аймаг орон нутгийнхаа одоогийн нөхцөл байдал, хөгжил, бүтээн байгуулалтаар хийж буй ажлуудынхаа талаар танилцуулж санал бодлоо солилцов. Улмаар цаашид эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллаж тэдний саналыг тусгаж, шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжлийн бодлого боловсруулан аймаг орон нутгаа хөгжлүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлж байв.
Уулзалтын үр дүнд Шинжлэх ухааны академи Төв аймгийн нутгийн захиргааны байгууллага хооронд хамтын ажиллагааны гэрээг тун удахгүй байгуулахаар боллоо.
Засаг дарга Д.Баярбатын мэдээлэлээс товч танилцуулбал:
Манай аймгийн орон нутгийн хөгжлийн санд 10 тэрбум төгрөг төсөвлөгдсөн.Үүнийг барилга орон сууц, үйлдвэрийн хөрөнгө оруулалтын чиглэлэр ашиглаж болохгүй гэсэн заалттай. Харин бусад бүх чиглэлээр болно. Иймээс энэ хүрээнд манай аймгийн удирдлага 1 том төсөл хэрэгжүүлэн түүнийгээ кластер байдлаар хийх санал гаргаад байна. Уг асуудлын хүрээнд аймгийнхаа хөгжлийн төлөвлөгөө, хөгжлийн хөтөлбөр боловсруулах мөн түүнтэйгээ уялдуулан сумуудынхаа хөгжлийн төлөвлөгөө, хөтөлбөрөө боловсруулах зорилгоор зөвлөгөөн хийж байна. Энэ төлөвлөгөөг боловсруулахад шинжлэх ухаанд суурилсан төрийн бодлогод эрдэмтэдийнхээ дэмжлэгийг авах хүсэлтэй байна. Үүний тулд бидэнд дараах боломжууд байна.
· Бид дэд бүтэц зам харилцааг ашиглан Хятад улстай харилцах тээвэр ложисткийн асуудал дээр том ажил хийх боломжтой юм. Өөрөөр хэлбэл импортыг орлох, экспортын бүтээгдэхүүн хийх боломжтой.
· Эрдэнэсант суманд шатдаг занар их байна. Үүнийг боловсруулах хэрэгтэй байна.
· Даавуу боловсруулах олон улсын стандартад нийцсэн үйлдвэр оруулж ирсэн.
· Аж үйлдвэрийн технологийн паркыг 80 га газарт байгуулах шийдвэр гаргасан.
· Цаашид “Сүү”, “Мах”-ны үйлдвэрийн төслүүдийг оруулж, малын гаралтай түүхий эдээр бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд гаргах төлөвлөгөөтэй байна.
· Бизнес Инкубатор төв буюу үйлдвэрлэлийн дүүргийг бүс нутаг байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
· Хөдөө аж ахуйн салбарт МАА, Газар тариалангийн салбарыг эрчимтэй хөгжүүлэх бодлого баримтлаж байна. Манай аймаг 2013 оны мал тооллогоор нийт 3,5 сая мал тоолуулж улсын хэмжээнд 3-р байранд шалгарсан. 1000 мянгат малчинтай болох, малчдын баялагийг үл хөдлөх хөрөнгө болгох баялаг бүтээх талаар эрдэмтэдтэй хамтарч ажиллах саналтай байна
· Шатдаг занар ашиглах, ашигласан масло нэрээд түлш гарган авах, сэргээгдэх эрчим хүч ашиглах, нарны гэрлийг ашиглан дулаан алдагдал багатай смарт байшин барих, эхний ээлжинд зүүн дэлгэр багийг эко бүс болгох цаашлаад зуун мод хотыг эко хот болгох мөрөөдөлтэй байна.
· Аймгийн инновацийг хөгжүүлэх зайлшгүй шаардлагтай байна . Үүний хүрээнд бид инновацийг хөгжүүлэх сантай болно. Энэ хүрээнд шинжлэх ухааны академиас зөвлөх үйлчилгээ авах хэрэгтэй гэж үзэж байна.
· Хөрөнгө оруулагчид-Бизнес эрхлэгчдийн хамтарсан чуулга уулзалт хийх төлөвлөгөөтэй байна.
· Аймгийн эдийн засаг хөгжлийн судалгааг хийх шаардлагатай байна.
Аймгийн хөгжлийн концепци боловсруулах хэрэгтэй байна.
· Төр хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх шаардлагатай байна.Герман улсын дэмжлэгтэйгээр Төв аймгийн ерөнхий төлөвлөгөгө гаргаж байна.
· Төв аймгийн нийт 20 сумдаас 10-аад хөгжлийн төлөвлөгөөг боловсруулаад байна. Үлдсэн сумуудын хөгжлийн төлөвлөгөөг боловсруулах шаардлагатай байна..
· Цементны үйлдвэр байгуулах хэрэгтэй байна.
· Сэргээгдэх эрчим хүч салхин сэнсийг ашиглан эко хороолол байгуулах зорилт тавин ажмллаж байна.
· Чех улсын хөрөнгө оруулалттай Мах боловсруулах үйлдвэр байгуулсан боловч одоогоор огт ажиллахгүй байна. Энэ үйлдвэрийг цаашид ашиглах чиглэлээр олон ажил хиймээр байна.